Дэлхийн улс орнуудад дэгдэлт, тархац нь хурдтай өсөн нэмэгдэж буй коронавирусээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор цагдаагийн албан хаагчдад иж бүрэн хамгаалалтын хувцас, хэрэглэл авахаар төлөвлөжээ.
Үүнтэй холбогдуулан ЦЕГ дараах бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэх боломжтой аж ахуйн нэгжүүдийн үнийн санал, тоо ширхэг, нийлүүлэлтийн хуваарийг ирэх дөрөвдүгээр сарын 7-ны дотор хүлээн авах юм байна.
Үүнд оролцох аж ахуйн нэгжүүд байгууллагынхаа улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, харьяа татварын хэлтсийн тодорхойлолт /өргүй байх/, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолтыг хамтад нь ирүүлэх ёстой ажээ.
- Халдвар хамгааллын /нэг удаагийн комбинзон/ хувцас 5000 ширхэг,
- N-95 стандартын амны хаалт 5000 ширхэг,
- Нэг удаагийн гутлын улавч 5000 ширхэг,
- Эмнэлгийн малгай 5000 ширхэг,
- Нүдний шил 5000 ширхэг
- Нүүрний хаалт 5000 ширхэг,
- Резинэн бээлий 5000 ширхэг,
- Эмнэлгийн хөх спирт 1000 литр,
- Гар ариутгагч 1000 литр,
- Зайнаас биеийн халуун хэмжигч,
- Ариутгалын бодис /жавелион/,
- Шүршигч /автомакс/,
- Тусгаарлах байрны гадна хамгаалалтанд 24 цагаар үүрэг гүйцэтгэх алба хаагчдад шаардлагатай цахилгааны утас,
- Газан плитка,
- Ус буцалгагч /1.7 литр/,
- Цахилгаан халаагуур /45м2 халаах хүчин чадалтай/,
- Уртасгагч /олон залгууртай/,
- Гэрэл /лед/