Бельгийн мал эмнэлгийн алба коронавирустэй муур бүртгэж авчээ. Энэ амьтан эзнээсээ вирусийн халдвар авсан гэнэ. Үүгээрээ Европт коронавирусийн халдвар амьтанд дамжсан анхны тохиолдол болсон аж.
Бельгийн вирус судлаач Эммануль Андре муурыг цаашид халдвар тархахад нөлөөлөх дамжуулагч гэж үзэж болохгүй гэсэн байна. Мэргэжилтнүүд ч амьтдаас хүнд вирус дамжих магадлал хүнээс хүнд дамждагтай харьцуулахад харьцангуй бага гэжээ.
Одоогийн байдлаар муурын амьсгал саадтай болсон, гүйлгэж эхлээд байгаа бол эзнийх нь биеийн байдал тогтвортой байна.
Эх сурвалж: tsn.ua
Орчуулсан: Э.МАРТ