2020-03-30 11:201min00

“Ковид-19” вирусийн халдвар аваад байсан хоёр хүн эдгэрч, эмнэлгээс гарах болсон байна

89942065_650610682148940_6659437334653566976_n

Монгол Улсад Коронавирусийн халдварын 12 тохиолдол бүртгэгдээд байгаа билээ. Тэгвэл өнөөдөр ХӨСҮТ-ээс “Ковид-19” вирусийн халдвараар өвчлөөд байсна хоёр хүн эдгэрч, эмнэлгээс гарах болсон талаар таатай мэдээллийг дуулгалаа.

Ийнхүү эмнэлгээс гарч байгаа иргэд нь гэртээ өөрийгөө тусгаарлах 14 хоног байх ёстой гэнэ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Бидэнд эмчлэгдэж буй хүмүүсээс эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон. Сүүлийн гурав хоног таван зүйлийн сорьцонд вирус илрээгүй. Гэхдээ энэ хоёр хүн үргэлжлэн 14 хоног тусгаарлаж хянагдана.

Анхны батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 59 хүнд 2020 оны гуравдугаар сарын 29-нд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

3 дугаар сарын 29-нд ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй” гэв.