Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Шивээ хүрэн боомтоор өнөөдрөөс нүүрс экспортолж эхэллээ. Манай улс энэ сарын 23-нд Гашуунсухайт боомтыг нээж “Ковид-19” халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд хоёр сар зогсоогоод байсан нүүрсний экспортыг ийнхүү эхлүүлсэн юм.
Хилийн боомтуудаар нүүрс тээвэрлэлтийг дахин эхлүүлж буйтай холбоотойгоор нэн тэргүүнд мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, мөн жолооч нар, зохицуулагч оператор, диспитчерүүд халдвар хамгааллын хувцас хэрэгсэлтэй, тусгай журмын дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэх аж.