Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Ташаа мэдээлэл 300 хүний аминд хүрч, 1000 хүнийг үхэх, сэхэхийн заагт авчиржээ – updown.mn

Ташаа мэдээлэл 300 хүний аминд хүрч, 1000 хүнийг үхэх, сэхэхийн заагт авчиржээ

“Ковид-19” вирусийн халдвартай холбоотой ташаа мэдээлэл хүмүүсийг үхэлд хүргэх хэмжээний аюул тарьж эхлээд байна. Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал өчигдөр мэдээлсэн юм.

Иран Улсад л гэхэд Коронавирусийн халдварт никитон сайн гэснээс болж 300 хүн хордож нас барсан бол 1000 гаруй хүн эрчимт эмчилгээнд оржээ.

Манай Улсад ч гэсэн энэ төрлийн худал, ташаа мдэээллүүд нэлээн явж, эмнэлгийн байгууллагын ажилд саад хүндрэл учруулж байгаа талаар ярьлаа. Тэрбээр ” Нэг зүйлийг онцлон хэлэхийг хүсэж байна. Бид ДЭМБ-гаас гаргасан зааврыг мөрдлөгө болгон, бусад орнуудын туршлагад үндэслэж Монголын анагаахын шинжлэх ухааны эрдэмтэдтэй хамтарч зөвлөмж, заавар гаргаж байгаа. Гэтэл сүүлийн үед хэн нэгэн судлаач, сонирхогч, нийгмийн сүлжээнд танигдахыг хүссэн хүмүүс коронавирусийн халдварыг богино хугацаанд эмчилнэ, зайнаас, цахимаар эмчилнэ гэх мэт мэдээлэл тарааж, ажилд хүндрэл учруулж байна. Үүнийг зогсоохыг хүсэж байна.

ДЭМБ-аас гаргасан заавар, зөвлөмжийг үндэслэн, бусад орны жишгээр эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа гэдгийг дахин тодотгоё. Иймээс бусдын үгэнд хууртахгүй байхыг хүсье” гэсэн юм.

 

Бид яагаад мэдээллийг ялган таних, баталгаажуулах шаардлагатай вэ?

Мэдээлэл гэхээр хүмүүс зурагтаар үзээд сонингоос уншаад өнгөрдөг мэдээ мэт боддог боловч өнөө үед мэдээлэл бидний бүхий л сонголт, шийдвэрт нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, мэдээлэл хүлээн авахад үнэгүй боловч мэдээллээс үүдэн гарч буй үр дагавар харьцуулшгүй үнэ цэнэтэй.

Өнөөдөр бидний авч буй мэдээлэл уламжлалт мэдээллээс юугаараа ялгаатай вэ?

  • Өмнө нь голдуу ном сурах бичиг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эрдэмтэн судлаачдаас мэдээлэл олж авдаг байсан бол өнөөдөр бид мэдээллийг хаанаас ч олох боломжтой болсон.
  • Өмнө нь тогтсон горимын дагуу сэтгүүлчид, мэргэжилтнүүд бэлтгэн гаргаж байсан бол өнөөдөр хүссэн хүн бүхэн мэдээлэл бүтээх боломжтой болжээ.
  • Өнөө үед мэдээлэл бүтээхэд ямар нэгэн онцгой ур чадвар шаардлагагүй болсон (гэвч үүнийг хүн бүр сэтгүүлч болсон гэж ойлгож болохгүй)
  • Өмнө нь мэдээлэл нь танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх, зугаацуулах, хяналт тавих гэх мэт зорилготой байсан бол эдүгээ мэдээлэлд эерэг, сөрөг (худал мэдээлэх, тархи угаах, гүтгэх, нөлөөлөх) аль аль үр дагавар холилдон оршиж байна.
  • Орчин үед хэн ч, хэзээ ч, ямар ч зорилгоор мэдээлэл түгээж болох тул тэдгээрийг үнэн эсэхийг баталгаажуулах зайлшгүй шаардлагатай тулгарч байна.

Аливаа мэдээллийг хайж олох, үнэлэх, үр дүнтэйгээр ашиглах ур чадварыг мэдээллийн бичиг үсэгт тайлагдах (media literacy) гэж тодорхойлдог. Тэгвэл дэлхийн хамгийн том бизнес, технологийн компаниуд нэгдсэн P21 хэмээх ТББ мэдээллийн эрин зуунд амьдарч буй хүмүүсийн заавал эзэмших ур чадваруудыг нэрлэсэн.

Тухайлбал, ерөнхий ур чадварт бүтээлч сэтгэлгээ, хамтын ажиллагаа, харилцаа холбооны ур чадвар, шүүмжлэлт сэтгэлгээ багтсан бөгөөд энэ дөрвөн ур чадварын суурь нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцах, мэдээллийг ялган таних чадвар болж байна.

Таны авч буй мэдээлэл баталгаатай эсэхийг хэрхэн мэдэх вэ?

  1. Эх сурвалжийг шалгах: Тухайн мэдээллийг хэн, ямар байгууллага бэлтгэж, түгээснийг харах
  2. Контент анализ хийх: Нэг талыг баримталсан эсэх, зөрчилдөж буй талуудын байр суурийг аль алиныг нь тусгасан уу, баримт нотолгоо байна уу гэдгийг нягтлах
    Уур бухимдал, айдас жигшүүр, инээдтэй гэх мэт сэтгэл хөдлөлийг бий болгож байна уу (хүчтэй сэтгэл хөдлөл төрүүлж байвал хуурамч мэдээлэл байх магадлал өндөр)
  3. Хэл зүйг шинжил: Үг үсгийн алдаатай, мэдээллийн гарчиг сенсацилсан, өдөөн хатгасан өнгө аястай байвал хуурамч мэдээлэл байх магадлал өндөр
  4. Вэб сайтын дизайнд анализ хийх: Домайн хаяг нь албан ёсных уу эсвэл хувь хүний блог байна уу, сайтын мэдээлэл нь тогтмол шинэчлэгддэг үү, бусад мэдээлэл нь ямар агуулгатай байна гэдгийг харах
    Бусад эх сурвалж энэ талаар хэрхэн мэдээлж буйг шинжлэх (Итгэж болох мэргэжлийн хэвлэл мэдээллүүд энэ талаар юу гэж мэдээлж байгааг давхар нягтал)

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийн багш Д.Идэржаргалын “Мэдээллийг ялган танихын ач холбогдол, хэрэгцээ шаардлага” сэдэвт илтгэлээс…

 

 

 

5 thoughts on “Ташаа мэдээлэл 300 хүний аминд хүрч, 1000 хүнийг үхэх, сэхэхийн заагт авчиржээ

  1. Ятгач шаазгай 2020-03-31 15:40 at 15:40

    Никитон гээч

    Хариулах
  2. Ятгач шаазгай 2020-03-31 15:41 at 15:41

    Никотин гээч

    Хариулах
  3. Шүүмжлэгч 2020-03-31 17:41 at 17:41

    Никитон гэвэл манай Баачка ахын хөгжим эмчилдэг болохнээ. Уг нь гоё хамтлаг. Тамхины гол хорыг хэлж бгаа бол никотин бмаар.

    Хариулах
  4. Зочин 2020-03-31 18:33 at 18:33

    Танай сайт мөн ялгаагүй худлаа мэдээлэл цацаад бн, юун никотин бэ!!, солиорцон юм

    Хариулах
  5. Нэргүй 2020-04-01 13:38 at 13:38

    “Хэл зүйг шинжил: Үг үсгийн алдаатай, мэдээллийн гарчиг сенсацилсан, өдөөн хатгасан өнгө аястай байвал хуурамч мэдээлэл байх магадлал өндөр” гэснээ өөрснөө никитон гэшш

    Хариулах

Ятгач шаазгай-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн