Ухань хотоос ирсэн Өмнөд Солонгосын нэгэн эмэгтэй 5500 гаруй хүнд коронавирусийн халдвар тараасан гэсэн тооцоог гаргажээ.
Өмнөд Солонгост Covid-19-ийн халдвар авсан №31 хүнээр бүртгэгдсэн энэ эмэгтэй хоёрдугаар сарын 6-нд зам тээврийн осолд орж, эмнэлэгт хэвтсэн юм. Тэрбээр энд нэг удаа үдийн хоолонд найзтайгаа хамт орж, Шинчонжи сүмийн мөргөлдөө хоёр удаа очжээ.
Үүний дараахан Шинчонжи сүмээс 5500 гаруй хүн халдвар авсан байна. Дээр нь энэ улсад бүртгэгдсэн коронавирусийн өвчлөлийн тохиолдлын 60 хувь нь энэ сүмтэй холбоотой гэхээр энэ эмэгтэйтэй холбоотой гэсэн үг юм.
Эх сурвалж: life.ru
Орчуулсан: Э.МАРТ