БНСУ-н Халдварт өвчин судлалын төвөөс Чэжү арал болон Чолланамду муж хавиар энэ жилийн хамгийн анхны японы тархины үрэвслийг дамжуулагч шумуул болох ” Жижиг улаан гэрийн шумуул” -ны цугларалт байгаатай холбогдуулан солонгос даяар японы тархины үрэвслийн анхааруулгыг зарлалаа.
Энэхүү шумуулд хатгуулвал ихэнх тохиолдолд (99%) гайгүй өнгөрдөг хэдий ч, цөөн хувь нь үхэлд хүргэх хурц хэлбэрийн тархины үрэвсэл болох боломжтой ба хурц хэлбэрийн тархины үрэвсэл болсон тохиолдолоос 20~30 хувь нь нас бардаг байна.
Эрүүл мэндийн байгууллагаас хүүхдээ 12 сараас 12 нас хүртэл нь зохих цаг үед нь урьдчилан сэргийлэх тарилгыг сайн хийлгэхийг зөвлөж байна. Аюулт жижиг улаан шумуулнаас болгоомжилно уу.
Эх сурвалж: MBC мэдээ.
Ж.Нармандах, 2020.03.26.