Саудын Арабт хийсэн айлчлалын албан ёсны арга хэмжээ дээр Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп Саудыг Арабын ван Салман ибн Абдул-Азиз Аль Сауд нар Арабын “Арда” хэмээх уламжлалт сэлэмжтэй бүжгийг бүжив. Вант улсын Соёлын төвөөс хийсэн уг арга хэмжээний бичлэгийг Al Arabiya телевиз нийтэлсэн байна. Арда бүжиг нь бөмбөгийн цохилт дор шүлгийн мөрийг давтсанаар эхэлж дараа нь бүжигчид сэлмээ өргөн цэргийн ялалтаа гайхуулан бахардаг аж. Харин орчин цагт энэ бүжиг албан ёсны арга хэмжээний хэсэг болсон юм байна.

АНУ-ын Ерөнхийлөгч анхны гадаад айлчлалаа Саудын Арабаас эхэлж байгаа. Тавдугаар сарын 20-нд Саудын Арабт хүрэлцэн ирсэн хүндэт зочноо Саудын ван Ritz-Carlton буудалд хүлээн авчээ. Трампын хамт Саудын Арабт тэргүүн хатагтай Меланья Трамп, Ерөнхийлөгчийн охин Иванка, түүний нөхөр бөгөөд Ерөнхийлөгчийн ахлах зөвлөгч Жаред Кушнер нар хүрэлцэн ирсэн байна. Ерөнхийлөгч Дональд Трампын дараагийн айлчлал нь Израильд хийгдэнэ.

Дональд Трампын айлчлалын үеэр хоёр тал 280 тэрбум доллар гэрээ байгуулсан бол 110 тэрбум доллар нь зэвсгийн наймааны гэрээ байсан гэнэ. Үүний зэрэгцээ АНУ ирэх арван жилийн дотор 350 тэрбум долларын зэр зэвсэг нийлүүлэх эрмэлзлийн тунхаглал болон хоёр орон урт хугацааны түншлэлийн гэрээнд гарын гарын үсэг зуржээ. Мөн тэд жилд нэг удаа цугларан  хоёр талын хамтын ажиллагааны комиссыг байгуулан ажлынхаа чиглэлийг тодорхойлж байхаар болсон байна.

Салман ван Дональд Трампт тус орны дээд шагнал болох эрх баригч омгийг үндэслэгч Абдель Азизын одонг гардуулжээ. Тавдугаар сарын 21-нд Персийн булангийн араб орнуудын Хамтын ажиллагааны Зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад оролцлоо. СА, АНЭ, Катар, Оман, Бахрейн, Кувейтын энэ саммитийн дараа тэдэнтэй исламын бусад орнуудын  удирдлагын өргөтгөсөн хэлэлцээрт Трамп оролцлоо. Харин Трампын сонгуулийн кампанийн зөвлөх байсан хамгийн итгэлтэй хүмүүсийн нэг Рожер Стоун хуучин даргынхаа Саудад хийсэн айлчлалтыг “бөөлжис  зутгамаар” гэж нэрлэсэн байв.

https://lenta.ru/news/2017/05/20/trumpdance/

Видео: @AlArabiya_Eng

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн