Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.03.26/
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “Истанбул-УБ-ын онгоцоор ирсэн 221 хүнээс коронавирусийн халдвартай нэг иргэн бүртгэгдлээ. Уг онгоц гуравдугаар сарын 18-нд Улаанбаатарт ирсэн бөгөөд Монголд Ковид-19 халдвар авсан хүний тоо 11 боллоо.
Мэргэжлийн байгууллагууд халдварын үнэлгээг дахин хийж Монголд коронавирусийн халдвар тархах эрсдэл маш өндөр гэж дүгнэсэн. Хяналт тандалтыг нарийвчлан хийж, халдвар авсан хүний ойрын хавьтлын хүмүүсийн тандаж, ажиллаж байна. Замын-Үүдэд шинээр 33 иргэн тусгаарлагдлаа. Халдвартай болон тусгаарлагдсан иргэдэд 309 эмч мэргэжилтэн тусламж үзүүлж ажиллаж байна.
Тусгаарлагдсан хүмүүсийг халдвар бүртгэгдсэнээс хойш дахин 14 тусгаарлана, энэ журмаа хэрэгжүүлж ажиллана.
Ковид-19 халдвартай нэг иргэний эмчилгээнд хамгаалах хэрэгслийн өртгийг оруулаад өдөрт дунджаар 800 мянган төгрөг зарцуулж байна. Харин Коронавирусийн халдварыг илрүүлэх PCR лабораторийн нарийн шинжилгээнд 169 мянган төгрөг зарцуулж буй юм.
https://www.facebook.com/www.mohs.mn/videos/2594430707494697/