Монгол Улс 2020 онд УИХ-ын ээлжит сонгуультай. Дөрөв дөрвөн жилийн давтамжтай сонгогддог парламент энэ жил олон нийтээр дүнгээ тавиулж, УИХ-ын гишүүд парламентад иргэдийг төлөөлөх эсэхээ шийдүүлнэ. Нэг үгээр хэлбэл, эрх мэдэл ард түмний гарт ирж байна аа гэсэн үг.
Дэлхийд үүсээд байгаа Ковид-19 цар тахал Монгол Улсын ээлжит сонгуульт хэрхэн нөлөөлөхийг одоогоор таамаглах ямар ч боломжгүй. Нэг хэсэгтээ л чимээ аниргүй байсан улстөрчид болон улстөрийн намуудыг үйл ажиллагаа өнгөрсөн долоо хоногоос идэвхжиж, улстөрийн зарим нэг үйл ажиллагаа явуулж эхлэв. Улстөрийн намууд ч УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу намууд мөрийн хөтөлбөрөө АУДИТ-д танилцуулаад байна.
Улстөрийн намуудын мөрийн хөтөлбөр олон нийтийн эгдүүцлийг хүргэж, нийгэмд дуулиан тариад удаагүй байтал Ерөнхийлөгч Х.Баттулга зургаан зүйл бүхий УРИАЛГА гаргасан нь олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ.
Түүний энэхүү уриалгатай холбоотойгоор Улстөр ажиглагчид, хуульчид, улстөрчид байр сууриа илэрхийлж эхлэв.
Ингээд Твиттер хуудас болон фэйсбүүк хуудсанд хэн ямар байр суурь илэрхийлж байгааг уншигчиддаа хүргэе.
Н.БАТАА