ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Бүрэнбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Коронавирусийн халдварын тархалттай холбоотой дэлхийд үүссэн нөхцөл байдалтай холбоотой Монголд төдийгүй гаднын улс орнуудад ч цахим сүлжээгээр дамжуулан залилах гэмт хэрэг, гэмт хэргийн шинжтэй мэдээллүүд олноор түгж байна. Монгол Улс цахим хэрэглээгээрээ дэлхийд дээгүүр, Азидаа нэгдүгээрт ордог.

Гадаад орнуудад ч ялгаагүй цахим хуудас, олон улсын интернэт хуралдаа платформууд, электрон шуудан хаяг зэргийг ашиглан амны хаалт үйлдвэрлэдэг нэр хүндтэй компаниудын нэрийг ашиглан улс дамжин залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна. Мөн коронавирустэй тэмцэж байгаа нэрийдлээр өвчтэй хүнд хандив цуглуулах хуурамч хаяг нээж иргэдийг залилах явдал гарч болзошгүй байгаа тул төрийн байгууллагын албан ёсны мэдээллийг авч байх уриалъя.

Коронавирустэй холбоотойгоор бусдад залилуулсан, хуурамч мэдээлэл тараасан гэх нийт 25 дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байна.

Тухайлбал, БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг Монгол Улсын иргэн Д амны хаалт их хэмжээгээр нийлүүлнэ гэж Монгол Улсын иргэн Б-д санал тавьж, 8.4 сая төгрөг залилж авсан. Мөн “маск авна” гэсэн зарын дагуу Монгол Улсын иргэн Герман улс руу 117 сая төгрөг урьдчилан шилжүүлж, залилуулсан гэмт хэргийг шалгаж байна.

By updown

4 thoughts on ““Маск авна” гэсэн зарын дагуу Герман руу 117 сая төгрөг урьдчилан шилжүүлэн, залилуулжээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн