Баянзүрх дүүрэг дэх “Скай Хайпермаркет” ХХК–ийн “Имарт Чингис” салбар дэлгүүрт 2018 онд хийсэн хяналт шалгалтаар “Түмэн Шувуут” ХХК-ийн 15 ширхгээр савласан 50 сетка шошгын зөрчилтэй өндөг илрүүлж “Скай Хайпермаркет” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг үндэслэн 3000000 /гурван сая/ төгрөгийн шийтгэл ногдуулсан.
“Скай Хайпермаркет” ХХК-иас улсын байцаагчийн гаргасан дээрх шийдвэрийг үндэслэлгүй хэмээн хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий гомдлыг 2019 онд шүүхэд гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 128/ШШ2019/0539 дугаартай захирамжаар гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.
Тус компани нь улсын байцаагчийн ногдуулсан 3000000 /гурван сая/ төгрөгийн торгуулийг 2020 онд бүрэн төлж барагдууллаа.