Испанийн зүрх судасны эмч Пабло Канепа зүрхэнд хамгийн аюултай хүнсний бүтээгдэхүүнүүдийг нэрлээд, зүрх судасны өвчлөлд өртөх эрсдэлийг аль болох бууруулах дэглэмийг заажээ.

Канепа хэлэхдээ, гурилан бүтээгдэхүүн, хагас боловсруулсан бүтээгдэхүүн нь жин нэмэхээс гадна муу холестеринийг нэмэгдүүлж, чихрийн шижний хоёрдугаар хэлбэрт өртөх эрсдэл үүсгэдэг байна. Дээр нь архи, спирт агуулаагүй энергийн ундаа хортой. Түүнчлэн хоолны хүнснийхээ давсны хэрэглээг бууруулахгүй бол эрсдэл өснө гэжээ.

Канепа мөн ханасан өөх тос ихээр агуулдаг улаан махнаас аль болох татгалзаж, моно болон поли ханасан тос агуулдаг самар сайн хэрэглэх, авокадо жимс, зарим төрлийн загас, чидун жимсний тос хүнсэндээ аль болох түлхүү хэрэглэж байхыг уриаллаа.

Жимс, самар, ногоо, загас, шошоор баялаг Газар дундын тэнгисийн дэглэм зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг 30% бууруулдаг байна. Үүнээс гадна тамхинаас татгалзаж, өдөрт дор хаяж 45 минут спортоор хичээллэх хэрэгтэй.

iz.ru

By updown

One thought on “Зүрхэнд халтай бүтээгдэхүүнүүдийг нэрлэлээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн