Өвөрхангайд шороон шуурга шуурч байгаа бол Баян-Өлгийд цас ихээр орж байна

2020-03-24 14:39
Snow_Driving_Winter_Cold_Roads

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-ний өдрийн 13:00 цагийн байдлаар Өвөрхангай аймагт хүчтэй шороон шуурч замын хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. Мөн өнөөдөр Баян-Өлгий аймагт цас ихээр орж зорчих хэсэг гулгаатай байгаа аж.

Иймд хөдөлгөөнд оролцогчдыг өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг ТЦА-наас анхааруулав.