2020-03-22 11:371min00

Д.Нямхүү: Ковид-19 халдвар аваад байгаа 10 иргэний биеийн байдал сайжирч байна

EMY_4397

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. Тусгай үүргийн онгоцоор 3-р сарын 15-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 244 хүнээс шинжилгээ авч дууссан  байна. Эдгээр иргэдээс 153 иргэний шинжилгээний хариу сөрөг гарч, коронавирус илрээгүй. Өмнө нь коронавирусын халдвар илэрсэн иргэдтэй ойр байсан 89 хүний шинжилгээний хариу мөн сөрөг буюу халдваргүй гарсан талаар бид мэдээлсэн гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.

Мөн Коронавирусийн халдвар илэрсэн иргэдийн биеийн байдал сайжирч байгаа сайхан мэдээлэл байна. Өчигдрийн байдлаар шижигтэй тохииолдол ирээгүй бөгөөд 90 хүнийг ажиглалтад аваад байгаа аж. Энэ сарын 20-ны өдөр сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан нэг иргэний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирус илрээгүй байна.

Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст тандалт судалгаа хийж байгаа бөгөөд эдгээр иргэдээс ямар нэгэн халдварын шинж тэмдэг илрээгүй тухай мөн дуулгалаа.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй