Ковид-19 вирусийн халдвар өнөөдрийн байдлаар 184 оронд тархаад байна. Дэлхийн хэмжээнд 24 цагийн дотор шинээр 23 мянга гаруй халдварын шинэ тохиолдол бүртгэгджээ. Европын улс орнуудад халдварын өвчлөл хэвээрээ байгаа бол Солонгос Улсад өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Дэлхийн улс орнуудын эмч, мэргэжилтнүүд Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, энэхүү өвчнийг давж гарах ганц зүйл бол ариун цэвэр гэдгийг дахин дахин анхааруулсаар байна. Мөн 2 метрээс доошгүй зайд хүмүүстээ харилцах ёстой гэдгийг хэлж байна.