Одоогоос яг 45 жилийн өмнө буюу 1975 оны гуравдугаар сарын 26-нд биологийн зэвсэг боловсруулах, хуримтлуулах, ашиглахыг хориглосон олон улсын конвенци хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ. Энэхүү конвенци нь тодорхой төрлийн зэвгийг бүрэн хориглосон түүхэн дэх анхны баримт бичиг болж чадсан юм. Тэгвэл биологийн зэвсэг гэж юу болох, түүний түүх, яагаад хориглох болсон тухай мэдээллийг хүргэе.
Биологийн зэвсэг бол цэрэг дайны үйл ажиллагаа явуулахад зориулсан, вирус, нян, бусад өвчин үүсгэгч биологийн тээгч зэрэг хорт бодис буюу өвчин үүсгэгчид юм.
Химийн зэвсгээс ялгаатай нь амьд организмыг зэвсэг болгон ашигладаг. Биологийн зэвсэг нь алах, чадваргүй болгох, хүн буюу бүлэг хүн, аль эсвэл тухайн орчны нийт хүн амыг хүндээр гэмтээх ч чадвартай байдаг.
Биологийн зэвсгийг хэрэглэсэн хамгийн эртний жишээ гэвэл 2500 жилийн өмнө ассиричүүд дайсныхаа худгийг ЛСД-тэй холбоотой химийн бодис агуулсан хөх тарианы мөөгөнцрөөр хордуулсан түүх орно. Энэ худгийн бохирдсон усыг ууснаар сэтгэцийн байдал эвгүйрхэж, хий юм харах, зарим тохиолдолд амиа алдах хүртэл аюултай.
Биологийн зэвсгийг хэрэглэсэн баримт ХХ зуунд ч гарсан юм. Японы эзэн хааны арми Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Манжуурт тахал, булчин задрах тахал, боомтын нянг цацах туршилт явуулж, хажуугаар нь лабораторид амьд хүнд судалгаа явуулж байжээ.
Орчин цагийн шинжлэх ухаанаар эрдэмтэд нянгийн геномыг өөрчилж, вирусийн шинэ штамм гараж авах замаар өвчний шинжүүдийг улам нэмэгдүүлэх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл эрдэмтэд өдгөө зарим өвчний тархалтын талбайг багасгах замаар өвчнийг тархаах, нас баралтыг нэмэгдүүлж чаддаг болсон гэсэн үг. Хүн ийм зүйл хийж, үй олноор нь устгах боломжтой болсон тул 1975 онд Биологийн зэвсгийг боловсруулах, хадгалахыг хориглосон конвенци баталж, азаар дэлхийн бараг ихэнх улс энэ баримтад нэгдэн орсон аж. Харин энэ конвенцид өөрсдөө биологийн зэвсэг боловсруулах, үйлдвэрлэх боломжгүй цөөн хэдэн улс нэгдэлгүй үлджээ.
https://cont.ws/@divo2006/1615516
2 comments
Ene udaad ch gesen hyataduud biologiin zevseg hiisen ni ene baihaa l gej uuriin erhgvi bodogdood baigaamdaa.
chi naadahaa bodood l bgaarai. sain bodooroi, udurjin shunujin bodooroi. tegeed neg medehed setgetsiin uvchtei bolson bna.