ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяагийн мэдээллэж буйгаар Дэлхийн улс орнуудын 90 гаруй хувьд короновирусийн халдвар тархлаа.
Итали улсад хоногт 5322 тохиолдол бүртгэгдэж, 627 хүн нас барж, нийт нас баралтын тоо 4032 хүрээд байна. Энэ нь коронавирусийн халдвар хамгийн их бүртгэгдсэн Хятад улсад нас барсан хүний тооноос давсан үзүүлэлт юм.
Нас баралтын хувь нь өнөөдрийн байдлаар Италид 8.3, Иранд 7 байхад Германд бага буюу 0.1 хувьтай байна. Анх дэгдэлт эхэлснээс хойш Хятад улсад дотоодоос халдвар аваагүй хоёр дахь хоног боллоо.
Энэ нь ямарч хүнд нөхцөлийг эргүүлж болдгийг харуулж, улс орнуудад итгэл өгч байна. Коронавирусийн халдвар өндөр настнуудад хүнд тусаж байгаа хэдий ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийн дийлэнхийг 50 хүртэлх насныхан эзэлж байна.
Мөн вирусийн генетикийг дарааллыг тогтоосноос хойш 60 хоногийн дараа анхны хүн хоёр хоногийн өмнө вакцины туршилтад орсон нь ШУ-ы өмнө нь тэмдэглэгдэж байгаагүй ололт болж байна гэсэн ДЭМБ-ын мэдээллийг хүргэлээ.