Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас ШИНЭ МЭДЭЭЛЭЛ хүргэж байна.
БНСУ-д оршин сууж байгаа иргэдээс утас, фэйсбүк, мэйлээр ирүүлсэн нутаг буцах тухай хүсэлтийг Гадаад харилцааны яамаар дамжуулан Улсын Онцгой Комисст тухай бүр танилцуулж ирсэн. Энэ дагуу эхний тусгай үүргийн нислэг гуравдугаар сарын 15-нд хийгдсэн.
Цаашид нутаг буцах хүсэлтэй олон хүмүүс байгаа тул эдгээр иргэдийн тодорхой тоо, судалгааг гаргаж, Улсын Онцгой Комисст хүргүүлэхээр төлөвлөж байна.
Иймд иргэд дараах холбоосоор орж судалгаанд хамрагдана уу. Судалгааг үнэн зөв, тодорхой бөглөж ирүүлэхийг хүсье.
СУДАЛГААНД ХАМРАГДАХ ХОЛБООС:
https://forms.gle/wv1AbXT4RPrB2SY7A
Цаашид нутаг буцах хүсэлтэй иргэдийн судалгааг нэгдсэн мэдээллийн санд төвлөрүүлэх тул нутаг буцах асуудалтай холбоотой хүсэлтийг иргэдээс биеэр, утсаар, цахим шуудан, фэйсбүк, цахим хуудсаар дамжуулан хүлээж авахгүй болохыг мэдэгдье!
Гуравдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд бүртгэлд хамрагдсан иргэд судалгаанд хамрагдах шаардлагагүй.
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
2020.03.20