Дэлхийн 114 орон цэцэрлэг сургуулийн үйл ажиллагааг бүрэн хаасан бөгөөд 890 сая суралцагч хорио цээрийн хөдөлгөөний хязгаарлалтад орсон байна. Сургууль цэцэрлэгийг орох хугацааг 4-р сарын 30-ны өдөр хүртэл сунгахаар шийдвэрлэлээ. Хорио дуусч 4-р сарын 30-ны өдрөөс хичээл эхлээд Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд 6-р сарын 15-ны өдрийг хүртэл хичээллээд амарна. Харин цэцэрлэг 5-р сарын 30-ны өдөр дуусгавар болно.
Харин элсэлтийн ерөнхий шалгалтыг сонгуулийн дараа явуулахаар шийдвэрлэнэ байна гэлээ.
Гэхдээ нөхцөл байдал тухайн үед ямар байхаас хамаарч дээрх шийдвэр яаж ч өөрлөгдөж болох талаар шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ