Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүжилттэй төслүүдэд зохицуулалт хийж 10.2 тэрбум төгрөгөөр 11 нэр төрлийн 638 ширхэг тоног төхөөрөмжийг худалдан авах санхүүжилтийг шийдвэрлэжээ.
Тухайлбал, Азийн хөгжлийн банкны 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр зөөврийн рентген аппарат 16 ширхэг, хяналтын монитор 43 ширхэг, амьсгалын аппарат 32 ширхэг, тариа, дуслын автомат шахуурга 105 ширхэг, утлагын аппарат 60 ширхэг аппарат авахаар болсон байна. Мөн хүчилтөрөгч өтгөрүүлэгч 70 ширхэг, халуун хэмжигч 141 ширхэг, пульсоксиметр 105 ширхэг худалдан авч шаардлагатай газруудад хуваарилан хүргүүлсэн байна.
Дэлхийн банкны зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтээр суурин рентген аппарат 15 ширхэг, зөөврийн рентген аппарат 12 ширхэг зөөврийн эхо аппарат 41 ширхэгийг худалдаж авах, нийлүүлэхээр ажиллаж байгаа аж. Эдгээр тоног төхөөрөмжийг одоогоор ХӨСҮТ, УНТЭ, УГТЭ, ГССҮТ, есөн дүүргийн Эрүүл мэндийн төв, 10 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд хуваарилах юм байна.