БНСУ-д эмчлүүлж байгаа хөгжмийн зохиолч Б.Чинбат, дуучин Ц.Сарнай нар Монголчууддаа талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн билээ. Тэгвэл Гавьяат эмч Ж.Чинбүрэн өөрийн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
Түүний бичсэнийг хүргэе.
ЧИНБАА, САРНАЙ ХОЁРТОО АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ
Миний би сайхан мэдээ дуулаад баяртай байна аа. Хөгжмийн зохиолч Б.Чинбатын хагалгааны дараах эмчилгээ дуусчээ. Би бээр Солонгос улсад гурван сарын өмнө хийсэн элэг солиулах хагалгаанд очиж оролцсон юм. Улмаар дуучин Ц.Сарнай маань баярлаж талархсанаа илэрхийлжээ.
Би эмч хүн, миний ажил шүү дээ. Харин Ц.Сарнай монгол бүсгүйн ухаан, тэвчээр, ханийн агуу их хайраараа донор болж, элгээ хувааж, нөхрийнхөө алтан амийг аварлаа. “Хос зүрхийг хайрлая” хандивын аян өрнүүлж, нэгэн залуу монгол өрх, уран бүтээлчийн сайхан хос элэг бүтэн үлдэхэд тусалж дэмжсэн элэг нэгт монголчууддаа л маш их баярлалаа” гэсэн байна.
8 comments
Saihan medee bn
Уран бүтээлч хүмүүс уран бүтээлээ хийж ачийг нь хариулаарай….
kim dunshig emch bna korea university anan hospital
Сайхан гэр бүлд аз жаргал хүсье.
Хүний хань гэдэг агуу ажээ.Та хоёртоо эрүүл энх урт нас удаан жаргал хүсэн ерөөе.
Sarnai yamar gaihaltai bysgyi we
Yadan duusdaggui reklam be chinburengiin orond nymhuug devshuule emch naraa
Eniig l hairtai hani gej helj boloh bhda