Өнөөдөр Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо төр хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдэд зориулан уриалга гаргаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Коронавирустэй холбоотойгоор компаниудыг 0-12 насны хүүхэдтэй ээжүүдэд цалингийн 60 хувийг олгож, түр хугацаанд ажлаас чөлөөлөх гэх мэт санал тавьж байна. Түүнчлэн байгууллага аж ахуй нэгжүүд болон жижиг дунд үйлдвэрлэл албан байгуулга, банк санхүүгийн байгууллага, бизнес эрхлэгч болон ажил эрхлэгч, олгогч нарт хамтарч ажиллахыг уриалж байна.
Тус байгууллагаас гаргасан уриалгад, төр хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагууд хуулийн хүрээнд харилцан бие биеэ дэмжин хамтарч ажиллахыг мөн хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийнхээ цалин олговрыг тасалдуулахгүй хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажиллах, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, үр ашиггүй зардлуудыг бууруулах зээлийн хүү, нийгмийн даатгалын шимтгэл, зээлийн төлөлтийг түр хугацаагаар хойшлуулах зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллах, улсын хэмжээнд эрсдэлийн сан байгуулах, аж ахуй нэгжүүд хорио цээрийн энэ үед ажилчдын эрүүл мэндэд онцгой анхаарч ажиллах горимыг уян хатан тогтоох, Covid-19 вирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор 0-12 насны хүүхэдтэй ажилчин албан хаагчдыг хорио цээрийн дэглэм дуустал богиносгосон цагаар ажиллуулах зэрэг арга хэмжээг авч ажиллахыг уриаллаа.