Монакогийн гүн, 62 настай II Альбер COVID-19-ийн халдвар авчээ. Хааны удмын хүнээс авсан коронавирусийн шинжилгээ эерэг гарсан байна. Түүний биеийн байдлыг хувийн эмч нь болон Грейс гүнгийн ахайтны эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд хянаж байна. Одоогийн байдлаар биеийн байдал нь хэвийн байгаа гэнэ.
Гүн II Альбер ордондоо хөл хорионд орох юм байна. Энэ хугацаанд тэрбээр хэвийн ажиллаж, ойр дотны хүмүүс, Засгийн газрын гишүүдтэйгээ харилцсан хэвээр байна. Монакогийн хүн амыг хөл хөдөлгөөнөө багасгаж, аль болох хоорондоо хавьтахгүй байхыг тэрбээр зөвлөжээ.
Эх сурвлалж: https://www.vesti.ru
Орчуулсан: Э.МАРТ