2020 оны эхний хоёр сарын хугацаанд бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас нийт 34.1 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Уг хохирлоос ердөө 2 тэрбум 646 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн байна.
Тухайн гэмт хэргүүдийн улмаас нийт 6517 иргэн хохирсноос 1529 хүн бэртэж гэмтэн, 291 хүн амиа алдсан бөгөөд нийт хохирогсдын 2724 нь эмэгтэй, 264 нь хүүхэд байжээ.
Гэмт хэргүүдийг төрлөөр нь ангилбал:
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг – 219
- Хулгайлах – 1843
- Залилах – 1202
- Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг – 4214
- Мал хулгайлах – 454
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг – 1461
- Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг – 272
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах – 42
Гэмт хэрэг гарсан бүсээр нь авч үзвэл:
- Улаанбаатарт – 4405
- Зүүн бүсэд – 414
- Төвийн бүсэд – 806
- Хангайн бүсэд – 785
- Баруун бүсэд – 330
Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг хоёрдугаар сард 23 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 83.2 хувиар буурсан үзүүлэлт аж.
Үндэсний статистикийн хоро