Улсын онцгой комисс өнөөдөр 12 дахь удаагийн хуралдаанаа хийлээ. Энэхүү хуралдаанаараа шинээр үүссэн нөхцөл байдлын мэдээллийг сонсож, шуурхай авч байгаа арга хэмжээ, цаашид авах арга хэмжээнийхээ талаар ярьсан байна. Мөн Баян-Өлгий аймгийн онцгой комисстой цахимаар хуралдаж, нөхцөл байдлыг сонссон байна. Тус аймагт 133 иргэн тусгаарлагдсан байгаа бөгөөд 59 иргэн гэрээр хяналтанд байгаа аж. Ямар арга хэмжээ авч байгаа, тусгаарлах арга хэмжээ яаж хийгдсэн, цаашдаа яаж талаар ярьж, УОК-оос чиглэл өгсөн байна
УОК-ын дарга Ө.Энхтүвшин “Солонгос, франц, Германаас ирсэн иргэдээс вирусын халдвар илэрсэн мэдээлэл бидэнд ирсэн. Дахиж нягтлах үүргийг өгсөний дагуу шинжилгээг баталгаажуулаад орой эрүүл мэндийн яам мэдээлэл өгсөн” гэдгийг онцолж байв.
Мөн гаднаас ирсэн 750 орчим иргэн байгаа. Халдвартай ирсэн хүмүүс бүгд тодорхой. Нягталж, шинжилгээ хийж байна. Энэ хүмүүсийг бүгдийг нь тусгаарлаад ойр ойрхон халууныг нь үзээд, хариуг дахин дахин нягталж, өвчилсөн хүмүүсээ эмчлэх ажлыг хийж байна.
Иргэд сандрах хэрэггүй. Бэлтгэл хангагдсан байгаа” хэмээв.
Түүнчлэн иргэдийг албан ёсны мэдээллийг л авч бай, наана нь янз бүрийн мэдээлэл тэнэж яваа шүү. Худал үнэн, санаатай, санамсаргүй буруу ташаа мэдээ явж байгаа. Мэдээлэл түгээж байгаа хүмүүс ч анхаар, буруу мэдээлэл, өдөөн хатгасан мэдээлэл төрийн ажлыг сааруулна. Коронавирусээс илүү аюултай шүү.
Иргэд рүү бас дайрч, давшлах хэрэггүй, тайван байлгах хэрэгтэй. Коронавирусын халдварыг улстөрийн зорилгоор ашиглах гэсэн мэдээ мэдээлэл, сошиалаар явж байна. Зориуд мушгин гуйвуулсан мэдээлэл түгээж байгаа хүмүүст хариуцлага хүлээлгэнэ шүү гэдгийг онцгойлон анхаарууллаа.