Хориндөрвөн цагийн дотор 13903 хүн коронавирусний халдвар авч, 862 хүн нас барлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын цахим хуудсанд даваа гаргийн орой нийтлэгдсэн мэдээлэлд дурджээ.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын ердөө 29 нь эх газрын Хятадад илэрсэн бөгөөд халдвар авсан нийт хүний тоо 167511 болсон байна.

Хятад Улсаас гадна коронавирусний халдвараар 848 хүн нас баржээ. Нас барсан тохиолдлын нийт тоо 6606 болсон бөгөөд үүний 3388 нь Хятадаас гадна бүртгэгдсэн байна. Коронавирусний халдвар 151 улсад бүртгэгджээ. Өнгөрсөн оны сүүлчээр Хятадад бүртгэгдсэн коронавирусний халдвар цар тахлын хэмжээнд хүрснийг ДЭМБ энэ сарын 11-нд зарласан юм.

МОНЦАМЭ

By updown