Коронавирусийн халдвар “Ковид-19” өвчний “SARS-CoV-2” вирусийн генд анхны томоохон өөрчлөлт орсныг Сингапурын молекул биологчид илрүүлжээ. Өөрчлөгдсөн хувилбарт анхны дээжүүдэд илэрсэн 382 нуклейн хүчил байгаагүй аж.
Эрдэмтдийн таамаглаж буйгаар өөрчлөгдсөн ген дархлааны хувьд ажиглагдах нь бага учраас хүний биед дасан зохицохдоо сайн болсон. Үүний нөгөөгөөр уг вирусийн эсрэг идэвхтэй тэмцэхийн хэрээр түргэн тархдаг болсон байж магадгүй гэнэ.
“BioRxiv” шинжлэх ухааны цахим номын санд нийтэлсэн судалгаанаас үзвэл Сингапурт халдвартай бүх хүнээс авсан дээжийг шинжлэхэд өвчтөнүүдийн олонх нь вирусийн шинэ хэлбэрээр өвчилсөн байжээ.