Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллага болон нийслэлийн Цагдаагийн газраас Улаанбаатар хотын нутаг дэвсгэр рүү түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх тогтоолын шийдвэрт хяналт тавьж байгаа билээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 460 тонн түүхий нүүрс тээвэрлэсэн 12 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоор дамжин өнгөрсөн бол тусгай зөвшөөрөлтэй 46 тээврийн хэрэгслийн 1091 тонн түүхий нүүрсийг нэвтрүүлжээ.
НМХГ-ынхан 4 тээврийн хэрэгслээр 82.3 тонн түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн хяналт шалгалтын ажлыг хийж байна.