Испанийн хаан VI Филипп ням гарагт эцэг Хуан Карлосынхоо өвөөс татгалзсан шийдвэр гаргалаа. Швейцарийн “Tribune de Genève” сонинд өмнөх хаан Саудын Арабаас оффшор дансаар дамжуулан 100 сая доллар авсан гэсэн мэдээлэл гарсантай холбогдуулан ийм шийдвэр гаргасан гэнэ. Энэ мөнгө нь Панамын компанид бүртгэлтэй Швейцарийн банкны дансаар дамжин орж ирсэн, 65 сая долларыг нь Карлос хуучин амраг Коринна цу Сайн-Витгенштейндээ өгсөн аж. Түүнчлэн VI Филипп эцгийнхээ байгуулсан сангуудыг удирдаж, энэ мөнгийг зарцуулж байсан гэжээ.
Испанийн хаан эцгийнхээ авлигын схемийн талаар юу ч мэдээгүй гэсэн байна. Тиймээс өв залгамжлал, ямар ч хөрөнгө, хөрөнгө оруулалт, мөн хууль бусаар авсан санхүүгийн бүтцээс татгалзахад бэлэн байгаа гэсэн байна. Үүнээс гадна тэрбээр эцгийгээ хааны ордны төсвөөс мөнгө авахыг хоригложээ.
Эх сурвалж: tsn.ua
Орчуулсан: Э.МАРТ