Монгол Улс гадны улс оронд ажиллаж амьдарч байгаа зарим иргэдээ эх орондоо татаад байна. Ямартай ч эх оронд нь авч ирэх нэн шаардлагатай 1000 гаруй иргэн гадны улс орнуудад байгаа. Өчигдөр буюу энэ сарын 15-нд БНСУ-аас 244 иргэнээ тусгай нислэгээр авч ирсэн.
Харин өнөө өглөө Берлин-Москва-Улаанбаатарын ОМ-136 тусгай нислэгээр 231 иргэнээ эх оронд нь авчирсан бөгөөд 17 иргэнийг нь ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа юм.
Улаанбаатар-Токиогийн онгоц 9:05 цагт хөөрсөн бөгөөд 14:30 цагт Наритагийн олон улсын нисэх буудалд газардах юм байна.
Иргэдийг Энхсаран сувилал, Амар зочид буудалд 14 хоног тусгаарлах бөгөөд ЗТХЯ-ны найман автобус, эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаагийн байгууллагын алба хаагчид тусгаарлах байранд хүргэхээр ажиллаж буй юм. Зорчигчдын ачаа, тээшийг 14 хоног ариутгасны дараа хүлээлгэн өгөх юм.