Ойрын хоногуудад өдөртөө ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2020 оны 03 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун, төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол, говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр ялимгүй цас, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 5-7 градус дулаан байна.