Бүгд Найрамдах Казахстан Улсаас энэ сарын 14-ний өдөр Цагааннуур боомтоор дамжин орж ирсэн нэгэн иргэнийг тусгаарласан байна.
Тухайн иргэн 21 настай бөгөөд Казахстан Улсын Астана, Павлодар чиглэлээр зорчин иржээ. Сэжиг бүхий иргэнийг харьцсан хүмүүсийн хамт тусгаарласан бөгөөд биеийн халуун нь 38-39 хэм хүрч байгаа аж.
Мэргэжлийн байгууллагууд сэжиг илэрсэн иргэнээс шинжилгээний сорьц авч, өнөөдөр өглөө 05:00 цагийн үед Улаанбаатар хотын ХӨСҮТ рүү газрын унаагаар явуулжээ .
Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Баян-Өлгий аймгаас гарах хөдөлгөөнийг шинжилгээний хариу гарах хүртэл хугацаагаар зогсоолоо.
Эхний шинжилгээний хариу эерэг эсвэл сөрөг гарсан ч давтан шинжилгээг авна. Давтан шинжилгээний хариу гартал хөдөлгөөнийг хязгаарлах шаардлагатай байгаа тул иргэдийг хүлээцтэй хандахыг хүсэж байна” гэлээ.
Цагаан нуурын боомтоор орж ирсэн хүмүүсийг тусгаарлаж буй бөгөөд аймгийн төв дээр дөрвөн сургуулийн дотуур байр, нэг зочид буудлын бэлэн байдлыг хангуулжээ. Ажиглалтын байр хүрэлцэхгүй бол аймгийн төвтэй хамгийн ойр байрлах сургуулиудын дотуур байрыг ашиглахаар болсон аж.
Түүчнлэн сэжигтэй тохиолдлын биеийн халуун буурахгүй байгаа учир аймгийн Онцгой комисс хуралдан дараах шийдвэрийг гаргасан. Тодруулбал, маргааш буюу 16-нд дуусах ёстой байсан хөдөлгөөний хязгаарлалтыг үргэлжлүүлж, Баян-Өлгий аймгийн 13 сум, Өлгий сумаас орж, гарах хяналтын есөн цэгт онцгой байдал, цагдаагийн алба хаагчид 24 цагаар үүрэгт гүйцэтгэнэ.