Ойрын хугацаанд тусгаарлагдаад буй сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.
Тэрбээр “Дорноговь аймагт кемпэд тусгаарлагдсан 54 иргэний шинжилгээний сорьц өчигдөр өглөө ирсэн. Шинжилгээгээр коронавирус илрээгүй. Ингэснээр хамгийн эгзэгтэй гэж үзсэн Франц иргэнтэй ойр байсан 269 хүнээс шинжилгээ авч дууслаа.
Гуравдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д гурван сэжигтэй тохиолдлыг тусгаарлан хяналт шинжилгээ хийж байна.
Гуравдугаар сарын 13-нд хяналтад орсон хоёр хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй” гэлээ.
Түүнчлэн Баян-Өлгий, Дархан, Сэлэнгэ аймагт нийт 53 хүнийг ажиглалтад авч, тусгаарлажээ.