ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Европ COVID-19-ийн гол төв болж байна. Дэгдэлтийг хязгаарлах зорилгоор олон нийтийн арга хэмжээг цуцалж, аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна.
Итали, Иран, Испани улсад хоногт 1,000-2500 тохиолдол бүртгэгдсэн. ДЭМБ-аас 3-р сарын 13-нд амьсгалын замын хүнд халдварын эмчилгээний удирдамжийг шинэчлэн гаргасан.
Ковид-19 халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдлыг эрт тодорхойлох олон улсын туршлага дээр үндэслэн гаргасан эмнэл зүйн удирдамж юм” гэв.