Өнөөдөр Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас хэвлэлийн бага хурлаа хийлээ. Хэвлэлийн хуралд Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг, МИАТ ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал Н.Ганболд нар оролцлоо.
Энэ хурлын үеэр дээрх албаны хүмүүс мэдээллэхдээ, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ-аас иргэдээ авчирах эхний нислэг 2020 оны 03 дугаар сарын 15-ны 07.45 цагт Улаанбаатар-Сөүл чиглэлд хийнэ.
Иймд тус нислэгээр ирэхээр бүртгүүлсэн иргэд өнөөдрийн буюу 2020 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 14:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулах юм. Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана.
Одоогийн байдлаар 210 хүн төлбөрөө төлсөн бөгөөд БНСУ-аас ирэх хүмүүсийн 85 хувь нь төлбөрөө төлжээ. Монгол Улсад ирээд тусгаарлах 14 хоногийн хугацаанд байрлах байр нь цэргийн хуарангийн зориулалттай, сувилалын зориулалттай гэсэн хоёр төрөл. Сувиллын байранд жирэмсэн, хүнд өвчтэй хүмүүсийг байлгахаар шийдсэн бөгөөд хоногийн төлбөр 50 мянган төгрөг. Харин цэргийн зориулалттай байранд байрлахад хоногийн 40 мянган төгрөг аж.
Төлбөр төлөлт дээр хэд хэдэн хүндрэл гарч байгаа юм байна. Нэгдүгээрт АТМ-ээс төлбөр төлөхөөр хэний нэрээр төлж байгаа нь мэдэгдэхгүй, нэг хүн 2-3 хүний төлбөр төлсөн, БНСУ-аас ирэх иргэний төлбөрийг Монголоос төлөхдөө энд байгаа хүний нэрээр төлсөн зэрэг нь хүндрэл гарлаа.
Тиймээс Шуурхай штабын утсанд хандаж мэдээллээ өгөхийг хүслээ.
Шуурхай штабын гол зорилго нь Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг хангах бөгөөд 60 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Бүх нөөцийн судалгааг гаргаж байгаа бөгөөд Монгол Улсын хэмжээнд байгаа бүх нөөцийг тодорхойлохоор ажиллаж байна.
Иргэд доорх загварын дагуу төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.
Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана.
Жич: Холбогдох мэдээллийг 18001105, 51-262022, 318277, 263354 тоот утаснаас лавлах боломжтой.
Төлбөр төлөхдөө доорх загварын дагуу шилжүүлэг хийнэ үү!