Усан сангаас жирэмсэлжээ

2017-05-20 17:281min1
usansan

Египтэд 17 настай охинтойгоо хамт амарч байсан Светлана гэдэг эмэгтэй зочид буудлын усан сангийн цэвэршүүлэх байгууламж муу байснаас болж охин нь “бие давхар” болсонд ихэд бухимдалтай байгаа аж.

Ээж нь охин Аннагаа дэргэдээсээ ер холдуулаагүй гэнэ. Тэгэхээр охин нь хэн нэгэнтэй романтик харилцаа үүсгэж чадаагүй юм.
“Махчин загас ихтэй тул бид далайн усанд ороогүй. Зөвхөн зочид буудлын усан сан дотор л сэлж байсан. Тэндхийн усыг муу цэвэрлэдэг, олон тооны араб эрчүүд бөөнөөрөө усанд ордог байсан.
Египтээс ирээд хоёр долоо хоноход охин маань жирэмсэн гэсэн онош тавигдсан” хэмээн ээж нь ярьжээ.  Египт рүү явахаасаа өмнө ээж нь охиноо сорил өгүүлтэл сөрөг хариу гарсан гэнэ.
Охин нь ч мөн Египтэд, нутагтаа ирээд эр хүнтэй ер унтаагүй гэдгээ хэлсэн байна. Иймээс Светлана жирэмсэн болсон охиныхоо өмнөөс Египтын зочид буудлыг шүүхэд өгөхөөр шийджээ

1 сэтгэгдэлтэй

Uher сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй