Эрхүү мужийн оршин суугчид Сэлэнгэ мөрний цутгалууд дээр УЦС барих төслийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Тэд уг төслийг санаачлагчдад хандан, Монголын эрчим хүч, усан хангамжийн асуудлыг шийдвэрлэх өөр шийдлийг олохыг санал болгосон байна.
Пүрэв гарагт Эрхүүгийн ШУА-ийн эрдэм шинжилгээний төвд MINIS төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг болсон юм.
Энэ долоо хоногийн эхээр ийм хэлэлцүүлэг Слюдянка, Ольхон районуудад болсон ба олон нийтийн зүгээс УЦС-ын төслийг дэмжээгүй юм. Төслийн асуудлаар ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Эрхүү дэх эрдэм шинжилгээний төвд болсон сонсгол хэлэлцүүлгийнг үр дүнгийн тухай тогтоолыг батлахын төлөө 200 орчим хүн саналаа өгчээ.
“Олон нийтийн хэлэлцүүлгийн явцад Монголын Сэлэнгэ мөрний цутгалууд дээр УЦС барихад хүн ам сөргөөр хандаж байсан ба Байгал нуур болон Сэлэнгэ мөрний экологид аюулгүй бусад хувилбаруудыг эрж хайхыг дэмжиж байсан” гэж сонсголыг зохион байгуулагч Игорь Бычков ярилаа.
“Төслийн байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл болон нийгмийн үр дагаврын нөлөөллийн үнэлгээ, бүс нутгийн экологийн үнэлгээг хийхэд чиглэгдсэн техникийн даалгаврыг боловсруулах нь эртэдсэн гэж үзсэн” хэмээн тэрбээр тогтоолыг иш татан дурдлаа.
Уг баримт бичигт “Орос, Монголын мэргэжилтнүүдээс бүрдсэн шинжээчдийн хамтарсан баг эдгээр судалгааг авч хэлэлцэх ёстой” гэж заажээ. “Оросын тал өөрийн ийм багийг бүрдүүлсэн ба одоо Монголын талын хариуг хүлээж байна” гэж И.Бычков нэмж хэллээ.
О.Барс
Эх сурвалж: Монцамэ агентлаг
2 comments
УЦС Сэлэнгэ мөрөн дээр баригдаж л таараа. Үнэгүй эрчим хүч гэж хэзээ ч байхгүй. Пошли Вы к нехорошей Бабушке. КККК
barih yostoi!huniig bodoj uursduu hataj uheh uu?