Франц Улсын иргэнээс коронавирус илэрсэнтэй холбогдуулан хот хоорондын хөдөлгөөнийг хаагаад байгаа билээ. Ингэхдээ гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас 16-ны 07:00 хүртэлх хугацаанд Улаанбаатар хотоос болон орон нутгаас гарах, орох зорчигч тээвэр, галт тэрэг, агаарын тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан юм.
Энэ шийдвэрийн хэрэгжих хугацаа ирэх долоо хоногийн Даваа гарагт дуусна. Харин УОК нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг үргэлжлүүлэх үү, цуцлах уу гэдгийг эцэслэн шийдэх бөгөөд одоогоор онцгой комиссын хурлын тов гараагүй байна.
“Халдвар илэрсэн Франц иргэнтэй хамгийн ойр байсан болон нэг, хоёрдугаар зэргийн харьцсан 207 хүний шинжилгээний хариу халдваргүй гарсан. Үргэлжлээд шинжилгээний хариунууднэмэгдэж гарна” гэдгийг өнөөдөр холбогдох албаныхан мэдээллээ.