2020-03-13 16:311min0

Иргэний нисэхийн ерөнхий газар өнөөдрөөс тусгай горимоор ажиллаж эхэлжээ

irgeni-niseh

Шинэ короновирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аж ахуйн нэгжүүд өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Иргэний нисэхийн ерөнхий газар өнөөдрөөс энэ сарын 31-нийг хүртэл зарим ажилтнаа ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллахаар болжээ.

Ингэснээр Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа алба, салбар нэгжүүдэд ажиллаж буй жирэмсэн болон 0-12 хүртэл насны хүүхэдтэй эмэгтэй ажилтан, 50-аас дээш настай эмэгтэй болон 55-аас дээш насны эрэгтэй ажилтнуудаа ажлын тусгай горимд шилжүүлж байгаа аж.

Тодруулбал, өдрийн найман цагаар ажилладаг жирэмсэн болон 0-12 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэй ажилтнууд зайнаас ажиллах, 50-аас дээш насны эмэгтэй, 55-аас дээш насны эрэгтэй ажилтнууд, мөн суурь өвчтэй, эмнэлгийн хяналтад байдаг ажилтнууд богиносгосон цагаар буюу 10:00-16:00 цаг хүртэл ажиллахаар болжээ