Монгол Улсын Засгийн газрын 60 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/108, А/166, А/168, А/191, А/223 дугаартай захирамжуудын хэрэгжилтийг хангуулахаар “Баянхошуу”, “Гандан”, “III IV хороолол”, “Зайсан” автобусны зогсоолууд дээр нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний “Сутайн буянт” ХХК, “Трансбус” ХХК, “Автобус нэгдэл” ХХК, “Эмсид” ХХК, “Эрдэм транс” ХХК, “Атибус” ХХК, “ГБУС” ХХК-ниудын 77 их багтаамжийн автобусны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн байдалд шугам замд 2020 оны 03 дугаар сарын 06, 11-ний өдрүүдэд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар автобусны жолоочийн бүхээг, салхины шил болон түүний хажуу талын хэсгүүд, зорчигчийн суудлын түшлэгийн доод тал, зорчигчийн дээд бариулуудыг сайтар цэвэрлэж, халдваргүйжүүлээгүй зөрчлүүд нийтлэг илэрлээ.
Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг бүрэн арилгаагүй, тээвэрлэгчийн үүргээ биелүүлээгүй “Эрдэм транс” ХХК-д Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авав.
НМХГ