COVID-19 хэрхэн нөлөөлөх талаар гурван хувилбар: Болзошгүй тохиолдлуудад зориулсан хувилбар

Түргэн сэргэлт

1-р улирлын сүүл

  • Хубэй мужаас бусад Хятад улсын эдийн засгийн дахин сэргэлт> 80% том үйлдвэрүүд тэргүүлж, жижиг дунд үйлдвэрлэл удаанаар сэргэнэ.
  • Том хэмжээний өвчний дэгдэлтийн үр дүнд Хубэй муж 3-р сараас хэвийн байдалдаа эргэж эхэлнэ
  • Зүүн Ази (Өмнөд Солонгос, Япон, Сингапур) болон Европт (Итали гэх мэт) бүс нутаг дахь өвчний тархалтыг хязгаарлаж чадна

2-р улирлын төгсгөл

  • Ойрх Дорнод дахь өвчний тархалтыг хяналтад явна.
    Бага нас баралтын харьцаа, өвчний бууралт, эмчилгээний ирээдүйтэй хувилбаруудаас шалтгаалан хэрэглэгчдийн итгэл сэргэж эхэлнэ ялангуяа дараах салбарт (жишээлбэл, хоол хүнс, онлайн сүлжээгээр дамжуулан шаардлагатай байгаа хэрэгцээгээ хангана)

2-р улирлын дунд

  • Хэд хэдэн бүс нутагт вирус нь улирал болон агаарын тээвэр, аялал жуучлалын салбараар дамжин тарах чадваргүй гэсэн баталгаа, нотолгоонууд гарах ба үр дүнд улс орнууд хилийн хоригоо цуцалж эхэлнэ.

 Дэлхийн эдийн засгийн удаашрал (суурь)

 1-р улирлын сүүл:

  • Хубэй Хятад улсын эдийн засгийн дахин сэргэлт> харьцангуй 80%том үйлдвэрүүд тэргүүлж, жижиг дунд үйлдвэрлэл удаанаар сэргэнэ
  • Хэрэглээний салбарын хэрэглээ бага зэрэг буурч, экспорт саарна

2-р улирлын эхэн:

  • 2-р улиралд Хятад улс эдийн засгийн бүрэн гүйцэд хэвийн хэмжээндээ очно.Өргөн далайцтай олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээнүүдийг авсны үр дүнд Хубэй байдал хэвийн байдалдаа эргэн орно.
  • Зүүн Ази, Ойрхи Дорнод, Европын улс орнуудал өвчий тархалт нэмэгдэж үр дүнд дээрх 3 бүсийн эдийг засгийн өсөлтөд нөлөөлнө. Бүс нутаг бүрт засгийн газраас эсхүл ЗГ-с санаачилсан хязгаарлалтад, хориг арга хэмжээнд орно. 2 дугаар улиралын эхэн үеэр өвчний тархалт буурч эхлэнэ.

2,3-р улирлын сүүл: 

  • Хэрэглэгчдийн итгэл 2-р улиралд огцом унаж магадгүй 3 -р улирал хүртэл үргэлжлэх магадлалтай. Эрэлт сэргэх эсэх нь өвчний хувьсал, улирлын нөлөөлөл, нас баралтын түвшнээс хамаарна.
  • Салбар бүрийн сэргэлт ондоо байх ба аялал жуучлал, агаарын тээврийн салбарт хэрэглээний салбарыг бодвол илүү урт хугацаанд сэргэнэ.

Тахал- Эдийн засгийн хямрал 

1-р улирлын сүүл:

  •  Хубэй Хятад улсын эдийн засгийн дахин сэргэлт 80% том үйлдвэрүүд тэргүүлж, жижиг дунд үйлдвэрлэл удаанаар сэргэнэ

2-р улирлын эхэн:

  • Өргөн далайцтай олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээнүүдийг авсны үр дүнд Хубэй байдал хэвийн байдалдаа эргэн орно.

2-р улирлын дунд-сүүл

  • Зүүн Ази, Ойрх дорнод , Европын өвчний тархалт, хүндрэл нь 2-р дунд үе хүртэл үргэлжилж, Хариу арга
    хэмжээнүүдийн үр дүнд 2-р улирлын дунд үеэс өвчний тархалт буурч эхэлнэ.
  • Ковид-19 вирус нь улирлын нөлөөнд тэсвэртэй байдал эсхүл өндөр тархах эрсдэлийг эрүүл мэндийг хамгаалах байгууллагууд урьдчилан тогтоож, үр дүнтэй арга хэмжээ авахаас өмнө тархаж дэлхийн даяар үргэлжлүүлэн тархана.

4-р улирал:

  • Жилийн турш үргэлжлэх хүчтэй эрэлтэд нөлөөлөх шок үүснэ. Ялангуяа экспортын төвшин, үйлчилгээ,
    санхүүгийн зах зээлд.
  • Хэрэглэгчдийн итгэл өсөхгүй боловч зарим салбарууд түрүүлж сэргэх магадлалтай.
  • Агаарын тээврийн хяналт 2020 оны сүүл хүртэл үргэлжилнэ.

2020 ОНЫ ЭЦЭС ХҮРТЭЛ ТОДОРХОЙ САЛБАРУУД ИЛҮҮ ЭРСДЭЛД ӨРТӨХ МАГАДЛАЛТАЙ БАЙНА
Суурь таамаглалд үндэслэв – COVID-19-ын тархалтаас хамаарч өөрчлөгдөж болно. 

Аялал жуулчлал: Азийн томоохон аялал жуулчлалын төвүүдээс ирэх аялал жуулчлал саарч (20%), Хятад улсын аялал жуулчлалын зарцуулалт буурсантай (277 тэрбум доллар,2019 онд олон улсын аялал жуулчлалын салбарын 16%-г бүрдүүлдэг) холбоотойгоор 4-р улирал хүртэл дэлхийн хэмжээнд эрэлт буурах магадлалтай (2020 онд эрэлт 40% хүртэл буурах боломжтой)

Европын холбооны болон APAC-ийн хэд хэдэн орон аялал жуулчлалаас ихээхэн хамааралтай (ДНБ-ий 7-20%) Аялал жуучлалын салбарын компаниуд нь ажилчдаа идэвхтэй хамгаалж, бэлдэж, эрэлт буурах төлөвийг урьдчилан харж, нэр хүндийн эрсдлийг удирдахад бэлтгэж, урт хугацааны нөлөөллийг урьдчилан харж жилийн төлөвлөлтийг хянах боломжтой юм.

Агаарын тээвэр: Шинэ бүс нутагт тархалт (жишээ нь, Иран, Өмнөд Солонгос) үүсэх нь Ази, Номхон далайн чиглэл үйлчилгээ үзүүлдэг агаарын тээврийн компаниудад учирсан хохирлыг улам бүр нэмэгдүүлж болзошгүй юм.

Аялал жуулчлалын хязгаарлалт, хэрэглэгчдийн итгэл буурах, олон нийтийн цугларалт, чухал бус аяллыг хязгаарлах корпорацын бодлого зэрэг нь агаарын тээврийн компаниудад олон янзаар нөлөөлнө. Том зургаар харвал өвчний тархалт нь илүү өргөн цар хүрээтэй үргэлжилсэн сааралтыг бий болгоно. Аялал жуулчлалын салбарын хувьд дотоод аялал жуулчлал илүү хурдтай сэргэж (~ 2 улирал), олон улсын аялал жуучлалын салбарт сэргэлт (~ 3-4 улирал) удаан үргэлжлэх болно.

Автомашин: Хятад улсын эдийн засгийн сэргэсэн ч Европт (дэлхийн 2- р том автомашин үйлдвэрлэгч, ЕХ нийт ажилчдын 6.1%) дахь өвчний тархалт хямралыг нөлөөллийг улам эрчимжүүлнэ. . Одоо байгаа зах зээлийн эмзэг байдлыг (жишээ нь, худалдааны дайн, худалдааны бууралт) улам бүр нэмэгдүүлж магадгүй юм.

Өвчний тархалтын анхны нөлөө нь маш нарийн төвөгтэй уян хатан бус нийлүүлэлтийн сүлжээнд хүчтэй нөлөөлж нөлөө нь 3-р улиралд хэвээр хадгалагдана.. Хубэй муж нь нийт Хятадын автомашины үйлдвэрлэлийн нийлүүлэлтийн 9% -ийг эзэлдэг (дэлхийн автомашин үйлдвэрлэгчид ба эд ангиуд орно) нь дэлхийн зах зээлд нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж энэ байдал бүрэн сэргэтэл үргэлжилнэ.

Газрын тос, байгалын хий: Аялал жуулчлалын хязгаарлалт, Ойрхи Дорнодод дахь өвчний тархалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны тодорхойгүй байдал, бууралт (Хятадын эрэлт буурч ~ 20% -иар
буурсан) нь газрын тосны салбарыг үнийн уналтад хүргэнэ.

SARS-ийн нөлөөлөл нь богино хугацаанд байсан бол газрын тос салбар нь бөгөөд шингэрүүлсэн байгалийн хийн хамгийн том импортлогч болох Хятадын эрэлтээс ихээхэн хамаарна.

Богино хугацаанд газрын тосны үнэ компаниуд нөөц татаж, нийлүүлэлтийн хомсдолоос шалтгаалж огцом өсөж магадгүй

Хэрэглээний бүтээгдэхүүн: Дэлхийн хэмжээнд эрэлт буурч, хэрэглэгчид өвчинийг “хяналтан дор” орсноор хэрэглэгчдийн итгэл өснө – Хятадад дараах салбарт тогтвортойгоор эрэлт өснө. (жишээлбэл, шуурхай хүргэлт, хоол хүнс, хөдөлмөрийн хомсдолд нэрвэгдсэн)

Ашгийн төвшин багатай жижиг худалдаа эрхлэгчид эрэлтийн бууралт, хөрвөх чадварын эрсдэл, эргэлтийн хөрөнгийн чадамж, ажилчдын хомсдол, цалингийн дарамтны улмаас ноцтой өртөнө.

Засгийн газар урамшууллын стратеги гаргаж (жишээ нь, ажилчдын тэтгэмжийн төлбөрийг хойшлуулах) алхам хийж болно. Онлайнаар дамжуулан эрсдлийг бууруулах стратеги гаргана

Хэрэглээний цахилгаан бараа, хагас дамжуулагч: Одоогийн зах зээлийн бүтэц нь шилжилтийн шатандаа орсон (жишээлбэл, сүүлийн үеийн худалдааны хурцадмал байдал, нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх зорилгоор шилжсэн) бөгөөд шилжилт нь 2-р улиралд улам эрчимжих хандлагатай байна.

Вухан (хагас дамжуулагч, шилэн кабелийн төв) дэлхий даяар нийлүүлэлтийн сүлжээнд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд үйлдвэрлэлийн зогсолт нь нийлүүлэлтийн анхдагч сүлжээнд нөлөөлж байна.

БНСУ-ын экспортын 28% нь электроникийн бүтээгдэхүүн бөгөөд Хятад улс дахин эхлүүлсэн ч гэсэн дамжуулалт нэмэгдвэл нийлүүлэлтийн сүлжээ тасалдах болно.

Сэргэлт нь ажиллах хүчний бүтээмж, буурч байгаа бараа материалын бэлэн байдал зэргээс шалтгаалан дэд сегментээр ялгагдана (жишээ нь, хагас дамжуулагчийн салбарын бараа материалын дундаж нөөц нь 2-6 долоо хоног байдаг )

 

By updown