ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Франц Улсын иргэн эмчилгээ хийгдэж байна. Давтан нарийн шинжилгээнүүдийг өнөө өглөө авсан. Хамгийн гол нь сэтгэл санааны хувьд тогтворгүй, санаа зовсон байна. Монгол Улсад халдвар тараачихлаа гэдэг байдлаар сэтгэл нь шаналж, их ярьж байна. Харин эмчлэгч эмч нь сэтгэл санааг нь тайтгаруулах арга хэмжээг авч байгаа.
Стресс, санаа зовинол нь дархлаа их унагадаг учраас эмчилгээнд муу учраас аль болох сэтгэл санааг нь тайтгаруулах арга хэмжээг давхар авч байгаа.
Манай эмчилгээ, үйлчилгээнд найдаж байгаа болон эмчдээ итгэж байгаагаа хэлсэн. Кэмп-т тусгаарласны дараа хот руу авчирч эмчлэх шийдвэр гаргах үед бухимдаж үл тоож байсан бол одоо эмчийн хандлагад эерэг хариу өгч байгаа нь сэтгэл санааг нь тогтворжуулж, эмчилгээнд эерэг нөлөөлнө.
Гол эмчилж байгаа хүн маань чухал мэдээгээ товч байдлаар тогтмол өгч байна” гэв