Өсвөрийн энтрепренеруудын уралдаанд урьж байна

Уралдаанд Улаанбаатар хотын 15-19 насны ахлах ангийн сурагчид оролцох боломжтой. Тэмцээнд 8 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй багаар оролцох бөгөөд багадаа нэг гишүүн нь англи хэлний өндөр мэдлэгтэй байна.

Өсвөрийн Энтрепренеруудын уралдаан сургалт, Нийслэлийн болон Олон улсын түвшний тэмцээн гэсэн 3 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд бүртгүүлж шалгарсан 8 багийн сурагчид дөрвөн удаагийн Энтрепренершип сургалтад үнэ төлбөргүй хамрагдана.
Нийслэлийн түвшний тэмцээн нь Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн 8 багийн дунд зохион байгуулагдах ба шүүгчдийн өмнө танилцуулга хийх юм. Харин 8 багаас шалгарсан 3 баг Олон Улсын тэмцээнд онлайнаар бизнес төлөвлөгөө болон видео илгээж оролцоно.

Бүрдүүлэх материал
– Нэг минут үргэлжлэх “Бидний амьдралыг сайжруулах шинэ санаа” видео хийж, Гүүгэл драйв дээр тавих ба холбоосыг бүртгэлийн хуудсанд оруулах. Видеонд орох зүйлс:
– Багийн танилцуулга-Баг хэдэн гишүүнтэй, аль сургуулийн хэддүгээр ангийн сурагчид болох /COVID 19 карантинтай холбоотойгоор багийн гишүүд цуглаж видео хийхгүй байхыг анхаарна уу/
– Асуудал-Шийдэл-Бүтээгдэхүүний танилцуулга /Нийслэлд тулгамдаж буй нийгмийн асуудлын шийдэл/
– Тэмцээний маягт (Маягтыг https://forms.gle/V5fMdNz6dB3dgTzT6 холбоосоор орж бөглөнө.)

Бүртгэл дууссан өдрөөс хойш эхний шатны дүн энэ сарын 20-нд гарах бөгөөд Энтрепренершип сургалт нь гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 18-ны хооронд явагдана. Улмаар Нийслэлийн хэмжээний тэмцээн дөрөвдүгээр сарын 25-нд зохиогдох бөгөөд шалгарсан оролцогчид Олон улсын тэмцээнд бүртгүүлж, тавдугаар сарын 30-нд тэмцээндээ оролцоно.

Бусад мэдээллийг uyanga.enkhjargal@savethechildren.org хаягаар холбогдон лавлана уу.

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР