Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр нийтийн тээвэрт тодорхой хэмжээний хязгаарлалт хийсэн билээ.
Нийтийн тээврийн хэрэгслүүд 10-15 минутын зайтай иргэдэд үйлчилдэг байсан бол энэ хугацааг сунгаж ажлын өдрүүдэд 95 чиглэлд 680 автобус 30-35 минутын зайтай үйлчилгээнд гарна. Мөн энэ сарын 16-ны 07:00 цаг хүртэл нийтийн тээврийн хэрэгслийн тоог ажлын өдрүүдэд 35 хувь, амралтын өдрүүдэд 50 хувиар бууруулж байна.