2020-03-11 10:081min00

Шарын гол: Хөдөлгөөн хязгаарлагдан буцаж чадахгүй болсон 50 иргэнээ ар гэрт нь хүлээлгэн өгчээ

89549168_2891505164204953_6666945654746513408_n

Шарын голоос Дарханы чиглэлд өчигдөр өглөө 07:50 цагт нийтийн вагоноор зорчин Дархан-уул аймагт очоод улсын онцгой комиссын шийдвэрээр хөдөлгөөн хязгаарлагдан буцаж чадахгүй болсон 50 иргэн байсан байна. Эдгээр иргэд нь эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийлгэсэн, очих айл, таних хүнгүй зэрэг шалтгаан тоочсон 38 том хүн 12 хүүхэд байжээ.

Дээрх иргэдийг сумын шуурхай штаб зорчигч тээврийн “БСОД” ХХК-тай хамтран 2 автобус гарган сумандаа авчирах ажлыг зөвхөн нэг удаа зохион байгуулж, ирсэн иргэдийг эрүүл мэндийн төвд анхан шатны үзлэгт хамруулан асуумж авч ар гэрт нь хүлээлгэн өглөө.

Иргэд та бүхэн дор бүрнээ хариуцлагатай байж хөл хорио тогтоосон үед хүүхдүүдээ дагуулж нийтийн тээврийн хэрэгсэл, олон нийтийн газруудаар зорчихгүй байх, улс, аймаг, сумын онцгой комиссоос гарсан шийдвэрүүдийг зөрчихгүй байх, төрийн байгууллага албан хаагчдын шаардлагыг биелүүлж байхыг анхааруулж байна.

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ЗДТГ