Коронавирусний тархалтын үр дагаврыг зөөлрүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп иргэдээ оны эцэс хүртэл цалингаас суутгах татвараас чөлөөлөхийг хүсэж байна. Энэ тухай Цагаан ордны Үндэсний эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Лоуренс Кадлоу мэдэгджээ.
Энэ хөтөлбөрийн хүрээнд өвчний цалингүй чөлөө олгосон хүмүүст дэмжлэг үзүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгч компаниудын татвар төлөх хугацааг хойшлуулахыг зорьжээ.
“Бид хоёр танхимын даргатай зөвлөлдөж, хөтөлбөрийн нарийн тодорхой зүйлүүдийг боловсруулж байгаа” хэмээн тэрбээр цохон тэмдэглэсэн байна.
МОНЦАМЭ