Шинэ коронавирусний халдвар (COVID-19) дэлхий даяар өндөр хурдацтайгаар тархаж байгаатай холбогдуулан Монгол Улсын онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас Улаанбаатар-Москва-Улаанбаатар, Улаанбаатар-Берлин-Улаанбаатар, Улаанбаатар-Нурсултан-Улаанбаатар, Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн хоёр талын хуваарьт бүх нислэгийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 12.00 цагаас 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасныг үүгээр мэдээлж байна.
Иймд АНУ-д байх визийн зөвшөөрөгдсөн хугацаа нь дуусгавар болж, дээрх шийдвэрийн улмаас эх орондоо буцах боломжгүй болсон иргэд АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Алба (U.S. Immigration and Customs Service)-нд яаралтай хандаж визийн хугацаагаа сунгуулах хүсэлт гаргахыг зөвлөж байна. Холбогдох мэдээллийг USCIS-ийн https://www.uscis.gov/i-539 цахим хуудсаар орж үзнэ үү.
Визийн хугацаа сунгах i-539 өргөдлийн маягтыг гадаадын иргэд визийн хугацаагаа дуусахаас наад зах нь 45 хоногийн өмнө мэдүүлэхийг USCIS-аас зөвлөдөг хэдий ч онцгой нөхцөл (https://www.uscis.gov/humanitarian/special-situations) үүссэн гэсэн үндэслэлээр өргөдлөө гаргаж, шуурхай шийдвэрлүүлэхийг хүсэх боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.uscis.gov/…/forms-inf…/how-make-expedite-request цахим хаягаар орж үзэх буюу USCIS-ийн +1 (800) 375 5283 тоот утсаар холбогдож лавлана уу.
Өргөдлийн маягтыг бөглөхтэй холбогдуулан Цагаачлалын хуульчаас зөвлөлгөө авч болно. Визийн хугацаа нь нэгэнт дууссан (i-94-ийн хугацаа дууссан) иргэд дээрх үндэслэлээр мэдүүлэг гаргах боломжгүйг анхаарна уу.
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР