2020-03-11 09:361min00

БНСУ-аас 300 гаруй, Япон Улсаас 100 гаруй иргэнээ авч ирэхээр боллоо

korea-japan-flags

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Тус хурлаар Монгол Улсад шинэ төрлийн коронавирусээр халдварласан нэг тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан яаралтай авах арга хэмжээ, шийдвэрлэх асуудлыг хэлэлцэж байна.

Засгийн газраас эхний ээлжинд Өмнөд Солонгосоос 300 гаруй, Японоос 100 гаруй иргэнээ авч ирэхээр болжээ. Ингэхдээ, ахмад настан болон жирэмсэн, бага насны хүүхэдтэй, гэр бүлтэйгээ эмнэлгээр явсан зэрэг шалтгаантай 400 гаруй монгол иргэнийг эх орондоо авчрах шийдвэр гаргасан байна.

Түүнчлэн Европоос болон Москва, Истанбулд байгаа иргэдээ авчрах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар боллоо.