Нэг долларыг хамгийн хурдан хугацаанд олж болох бүсээр Азидаа Персийн сав газар болон Зүүн Ази тэргүүлж байна. Жишээ нь, Катарын иргэн байж, энэ улсын дундаж цалинг авдаг гэвэл та маш хурдан хугацаанд 1$ олох боломжтой. Энд та 2-хон минут ажиллахад л 1$-той болно.
Бүр нарийн яривал 1 минут 54 секундын хугацаанд шаардагдана. Харьцуулбал 1 литр ус ус буцалгагчинд 3-4 минут буцалдаг. Тэгэхээр ус буцлах хугацаанд 3-4$ олдог байна. Үүгээр бүтэн хайрцаг цай худалдан авч болно. Харин япончууд халаасандаа 1$ олохын тулд бүтэн гурван минут зарцуулдаг бол өмнөд солонгосчууд 4 минут тутамд 1$ олдог.
Зүүн Өмнөд Азийн орнуудад байвал илүү хэцүү. Индонез, Филиппинд 1$-той болохын тулд хагас цаг гаруйн хугацаанд хөлсөө дуслуулах хэрэгтэй болно. Монголд 35 минутын хугацаанд 1$ олдог байна. Тайланд, Малайзад ч мөн 20 гаруй минут болж байж 1$ халааслах бол хөрш Лаост бүтэн цаг шахам хөдөлмөрлөж байж ийм мөнгөтэй болж, камбожууд 1,5 цаг гаруйг зарцуулна.
Харин баруун хойд хэсэгт бүр хэцүү. Энэтхэгчүүд 1$ олохын тулд цаг гаруйн хугацаанд хөлс хөдөлмөрөө мөлжүүлж байхад балбууд 2,5 цаг, афганчууд 3,5 цаг зориулна.
Эх сурвалж: zen.yandex.ru